Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх журмын төслийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-30 12:38:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй яам, УПЕГ, ЦЕГ, АТГ, ШШГГ-ын Нэгдсэн эмнэлэг, нийслэл дэх Цагдан хорих төв, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн төлөөлөл оролцсон Хоригдогсдод эмнэлгийн тусламж үзүүлэх журмын төслийг танилцуулах уулзалт боллоо. 
Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн заалтын дагуу "Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, хорих байранд эмнэлгийн ажилтан ирж үйлчлэх журам”-ыг ЭМЯ шинэчлэн боловсруулахдаа дээрх байгууллагуудын саналыг нэгтгэж байгаа юм. Энэхүү журмаар баривчлах, цагдан хорих шийдвэрийн хугацаанд хоригдсон архаг өвчтэй, удаан хугацааны эмчилгээ шаардлагатай этгээдэд яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээг хугацаа алдалгүй үзүүлэхтэй холбоотой харилцаа, зохион байгуулалтын арга хэмжээг тодорхой тусгаж байгаа аж. 


Ж.Батсайхан

Связанные новости