Газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ, дэд бүтцийн талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-04 14:41:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд төслийн  хамтарсан удирдах хорооны 7 дугаар хурал өнөөдөр ОБЕГ-т боллоо.
Хуралдааны эхэнд ОБЕГ-аас төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулга хийв. Мөн төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй ажлын хэсгүүд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулав. Нийслэлийн Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмж, барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийг үнэлэх багаж нийлүүлэхээр тусгагдсан. Өнөөдрийн хуралдаанаар дээрх тоног төхөөрөмжийг суурилуулах хуваарь, Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ, дэд бүтэц, ИШС-ий газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээний  талаар хэлэлцлээ.
Ч.Ариунболд
Связанные новости