ОХУ-ын иргэн Е.Персовын сүлжээний бизнесийг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүлжээний бизнесийн хохирогч болсон иргэдийн талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Ирландын Дублин хотоос гаралтай “Stamford” компани нь манай улсын 7000 гаруй иргэнээс 100 тэрбум төгрөг луйвардсан тухай мэдээллийг ЦЕГ шалгаж байна.
Уг компани иргэдээс хөрөнгө оруулалт авах замаар хууль бусаар мөнгө босгож бусдыг залилдаг болох нь тогтоогдсон.Улмаар хууль, хяналтын байгууллагаас энэ сарын эхээр тус компанийг хариуцсан ОХУ-ын иргэн Евгений Персовыг цагдан хорьж, мөн манай улсын хэд хэдэн иргэнийг хэрэгт холбогдуулан шалгаж байгааг мэдээлэв. Одоогийн байдлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт энэ сүлжээтэй холбоотой 14 хэрэгт бүртгэл нээж, шалгалтын ажиллагаа явуулж нийтдээ 39 хүн хохирогчоор мэдүүлэг өгчээ.

Ж.Батсайхан