ОХУ-ын хилийн чиглэлд Монгол иргэдийг тээж явсан микроавтобус осолджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-28 13:05:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОХУ-ын Катунское-Красный Яр-Алтайское-Алтайн Бүгд Найрамдах Улсын хил чиглэлийн авто замд микро автобус осолдож Монгол Улсын 7 иргэн  гэмтжээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гариг буюу сарын 24-ний өдөр орон нутгийн цагаар 08:00 цагт ОХУ-ын хил чиглэлийн авто замд осолдсон микро автобусанд 18-50 насны Монгол Улсын 15 иргэн зорчиж явсан аж. 
Хүнд гэмтсэн хоёр эмэгтэйг  Барнаул хотод нисдэг тэргээр хүргэж, биеийн байдал дунд зэрэг бусад иргэдийг Алтай дүүргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Осолд орсон хүмүүст  нарийн үзлэг хийж эмчлэх шаардлагатайг нь Бийск хотын төв эмнэлэгт,  хэвтүүлэх шаардлагагүйг нь цааш зорчуулах арга хэмжээ авчээ.  Хохирогч иргэдийн ихэнх нь хичээлдээ явж буй оюутнууд байв. Уг  микро автобус 8 дугаар сарын 23-ны өдөр 10:40 цагийн орчимд Монгол Улсын хилээс гарч, Бүгд Найрамдах Казахстан Улсыг чиглэн явах замдаа эсрэг урсгалд орж, ГАЗ-3110 маркийн суудлын автомашинтай мөргөлджээ. Микро автобусны жолоочийн буруугаас осол гарсан хэмээн ОХУ-ын Цагдаагийн газар үзэж байна.


Ж.Батсайхан

Связанные новости