Замын ослоос анхааруулах самбар байршуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-31 15:08:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн 6 дүүргийн Замын цагдаагийн хэлтэс ЕБС-иудын зам орчны аюулгүй байдалд үзлэг шалгалт хийж, замтай ойр байрлах сургууль, хүүхэд ихээр зорчдог гудамж, талбайд  осол, хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий самбар байршуулж эхэллээ. Өнөөдөр  Чингисийн өргөн чөлөө буюу 120-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замд 10 цэгт, нийт 16 ширхэг сэрэмжлүүлэх самбар байршуулав. Маргааш 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт болно. Тиймээс эцэг, эх, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой оролцож ирээдүй болсон бяцхан үрсдээ зөв үлгэр дуурайл үзүүлж, аюулгүй байдлыг нь хангаарай гэж ЗЦА-аас мэдээлэв.

Ж.Батсайхан
Связанные новости