Япон, БНСУ-ын удирдагчид харилцаагаа сайжруулж, харилцан айлчлалаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо
ТОКИО. /Kyodo/. Япон, БНСУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт пүрэв гарагт боллоо. Талууд дайны үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой томоохон маргааныг шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх замаар харилцаагаа хэвийн болгохын тулд 12 жил завсарлаад байсан удирдагчдын харилцан айлчлал, хоёр талын аюулгүй байдлын хэлэлцээг сэргээхээр тохиролцов.
809 дня