БНХАУ-д хийх Ж.Боррелийн айлчлал цуцлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-07-05 11:03:13

БРЮССЕЛЬ. /Reuters/.  Хятад улс Европын Холбооны /ЕХ/ Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Борреллийн ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж байсан айлчлалыг цуцалжээ. 


ЕХ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Набила Массралийн мэдээлснээр, айлчлалыг цуцалж байгаагаа Хятадын тал долоодугаар сарын 4-ний мягмар гарагт мэдэгджээ. Цуцлах болсон шалтгаанаа Хятадын тал дурдаагүй байна. 


ЕХ-ны дипломат албаны тэргүүн Ж.Боррель долоодугаар сарын 10-нд Бээжинд айлчилж, хүний эрх, Орос, Украины мөргөлдөөн зэрэг "стратегийн асуудлууд"-ыг хэлэлцэхээр төлөвлөж байжээ. Энэ жил Ж.Боррелийн айчлал хоёр дахь удаагаа цуцлагдаж байна. Дөрөвдүгээр сард тэрбээр “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь “эерэг” гарсантай холбоотойгоор айлчлалаа хойшлуулжээ.

Связанные новости