Москва мужид унагасан дронуудын нэг нь цэргийн байгууламжийн дээвэр дээр унажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /kommersant/. Долоодугаар сарын 4-ний өглөө Шинэ Москва болон Москва мужид амдан сөнөөсөн нисгэгчгүй онгоцнуудын нэг нь агаарын десантын цэргийн 45-р бригадын захиргааны байрны дээвэр дээр унасан гэж "Коммерсантъ" сонин мэдээлжээ.
"Хэдийгээр 1 кг тротилтой тэнцэх хэмжээний дэлбэрэлт болсон ч хүний амь эрсдээгүй, шархдаж гэмтээгүй, ноцтой хохирол учраагүй, дээврийн төмөр хавтангууд сүйдсэнийг цаг алдалгүй сольсон" гэж тус сонинд бичжээ.
Оросын агаарын десантын 45-р бригад нь Москва мужийн Одинцово хотын Кубинка тосгонд байрладаг байна. Тус сонинд бичсэнээр, урьдчилсан мэдээллээр нисгэгчгүй онгоцнуудыг Украины нутаг дэвсгэрээс шөнө илгээсэн бөгөөд мягмар гаргийн өглөө Москва мужийн объектуудад цохилт ёстой байв. Агаарын десантын цэргийн 45-р бригадын барилгаас гадна дроноор халдах байнуудын нэг нь Внуково нисэх онгоцны буудал байсан гэж "Коммерсанть" сонинд бичжээ.
Мягмар гарагт Украины тал Шинэ Москва руу таван нисгэгчгүй онгоцоор довтолсныг бүгдийг нь устгасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Тус яамнаас мэдээлснээр, дөрвөн нисгэгчгүй онгоцыг агаарт устгасан бол нэгийг нь зайнаас удирдлагагүй болгодог цахилгаан соронзон зэвсгээр унагасан байна.