Испани Улсын Ерөнхий сайд Киевт айлчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-02 11:44:52

КИЕВ. /Politico/. Испани улс Европын Холбооны /ЕХ/ Зөвлөлийг тэргүүлэх хугацаандаа ЕХ-нд элсэх Украины хүсэл эрмэлзлийг дэмжинэ гэж Испанийн Ерөнхий сайд Педро Санчес бямба гарагт Киевт айлчлах үеэрээ мэдэгджээ.


П. Санчес Украины удирдагчтай уулзахаар бямба гаргийн өглөө Киевт хүрэлцэн ирсэн бөгөөд энэ айлчлал нь Испани улс ирэх зургаан сарын хугацаанд Зөвлөлийг даргалах эрхийг албан ёсоор хүлээн авч байгаа энэ үед болж буй айлчлал юм.


Долоодугаар сарын 23-нд болох Испанийн сонгуулийн дараа П.Санчес засгийн эрхэнд үлдэх эсэх нь хараахан тодорхой болоогүй байгаа хэдий ч Испанийн  Ардын нам (“PP”) парламентын доод танхимыг хянах боломжоо дээшлүүлж байгааг “El Mundo” сониноос саяхан явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Испани улсын Украинд үзүүлж буй 55 сая еврогийн шинэ багц тусламжийн хүрээнд удахгүй “Leopard” танк, хуягт тээвэрлэгч, түүнчлэн мэс заслын тоног төхөөрөмж бүхий хээрийн эмнэлгийг илгээнэ гэж Киев мэдэгджээ.


Испанийн Засгийн газрын тэргүүн Украинтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж,   Европт энх тайван сэргэх хүртэл Украины ард түмнийг дэмжинэ гэж онцлон тэмдэглэжээ.

Связанные новости