Украины Ерөнхийлөгч В.Зеленский Чех улсад айлчилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПРАГА. /unn/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Чехийн Ерөнхийлөгч Петр Павелтай хэлэлцээ хийхээр пүрэв гаргийн орой Прага хотод хүрэлцэн иржээ.
Тэрбээр мөн Ерөнхий сайд Петр Фиала, парламентын Сенатын танхимын (дээд танхим) дарга Милош Выстрчил, Депутатуудын танхимын (доод танхим) дарга Маркета Пекарова-Адамова нартай уулзана гэж Чехийн телевиз мэдээлэв.
В.Зеленский тэргүүтэй Украины төлөөлөгчдийг угтан авах ёслол болсны дараа тэрбээр Чехийн Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийжээ. Талууд удахгүй болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болон Украинд үзүүлэх тусламжийн талаар хэлэлцсэн байна.
2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш Чех улс Украинд 676 нэгж хүнд техник хэрэгсэл, 4.2 сая ширхэг дунд ба том калибрын сум, 380 мянган их бууны сум нийлүүлсэн гэж Петр Павел В.Зеленскийтэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.
Болгарын Софи хотоос Прагад хүрэлцэн ирсэн В.Зеленский Петр Фиала болон Чехийн Засгийн газрын гишүүд, парламентын хоёр танхимын дарга нартай баасан гарагт уулзана. Дараа нь тэрбээр Турк улсад айлчилна.