Энэтхэг, Хятадын хооронд шууд нислэгийг сэргээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны аравдугаар сарын 3 /BBC/. Энэтхэг, Хятадын хооронд шууд нислэгийг энэ сард сэргээнэ гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн нь хоёр орны харилцааг аажмаар хэвийн болгох чиглэлд хийж буй ээлжит алхам боллоо.
2020 онд Хималайн
хилийн бүсэд цэргүүдийн хооронд мөргөлдөөн гарснаас хойш хоёр улсын хооронд шууд нислэг үйлдээгүй
юм. Харин сүүлийн нэг жил орчим хугацаанд Дели, Бээжингийн талууд харилцаагаа
сэргээх, тэр дундаа хилийн хурцадмал байдлыг намжаах арга хэмжээ авахаар ажиллаж
байна.
Энэтхэгийн агаарын тээврийн хамгийн том компани болох “IndiGo” Колката-Гуанжөү чиглэлд үйлддэг шууд нислэгээ 10 дугаар сарын 26-наас эхлэн сэргээхээр болсноо пүрэв гарагт мэдэгджээ. Энэтхэгийн Гадаад хэргийн яам мөн пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ, нислэгийг сэргээх нь хоёр улсын “ард түмэн хоорондын холбоо харилцааг улам хөнгөвчлөх” бөгөөд “хоёр талын солилцоог аажмаар хэвийн болгоход” хувь нэмэр оруулна гэж онцолсон байна.
Энэтхэг, Хятад улсуудын тодорхой зааглаагүй хилийн шугамын урт 3440 гаруй км бөгөөд газар нутгийн маргаантай байдаг. 2020 онд Галван голын хөндийд хоёр улсын цэргүүд мөргөлдөж, Энэтхэгийн талаас 20 цэрэг, Хятадын дөрвөн цэрэг амь үрэгджээ. Энэ нь 1975 оноос хойш хоёр талын хооронд үүссэн, хүний амь нас эрсэдсэн анхны мөргөлдөөн байсан бөгөөд харилцаа муудахад хүргэсэн юм.
Гэвч
сүүлийн нэг жил орчим хугацаанд Бээжин, Делигийн засаг
захиргаа харилцаагаа
аажмаар сэргээх алхмуудыг хийж байна. Хоёр
талын өндөр дээд албан тушаалтнууд хэд хэдэн удаа уулзалт хэлэлцээ хийсэн юм. Өнгөрсөн
оны 10 дугаар
сард Энэтхэг, Хятад хоёр Хималайн маргаантай хилийн дагуух хурцадмал байдлыг намжаахын
тулд эргүүл хийхээр
хийхээр тохиролцож байв.
Энэ
оноос
Хятадын тал Энэтхэгийн
мөргөлчдийг Төвөдийн
өөртөө засах орон дахь шашны
чухал ач холбогдолтой газруудад зочлохыг зөвшөөрч эхэлсэн бол Энэтхэгийн тал
Хятадын жуулчдад виз олгож,
тусгай зөвшөөрлөөр дамжуулан хилийн худалдааг нээх яриа хэлэлцээг
үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч
Дональд Трампын татвар ногдуулах шийдвэртэй холбоотойгоор Энэтхэг, АНУ-ын харилцаа муудсан нь Дели-Бээжингийн
харилцаанд түлхэц өгчээ. Энэ оны наймдугаар сард Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Делид айлчилж, Энэтхэг,
Хятад улсууд
бие биенээ “өрсөлдөгч” гэхээсээ илүүтэй “хамтрагч” гэж үзэх ёстой гэж хэлсэн байна. Мөн сарын сүүлчээр Хятадаас Энэтхэгт суугаа Элчин
сайд Сюй Фэйхун Энэтхэг болон бусад улс орнуудад өндөр татвар ногдуулсан
АНУ-ыг “танхай этгээд”
гэж нэрлэжээ.
Наймдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа Хятадад айлчилж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Тэрбээр дээд хэмжээний уулзалтын үеэр мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Энэтхэг, Хятадын харилцааг хэвийн болгохыг зорьж байгаагаа дахин нотолсон байна.
Связанные новости

