Онц ноцтой хүн амины хэрэг гарлаа

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-09-11 20:03:00
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Матад сумын нутагт хоёр хүний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарлаа. Тодруулбал, тус сумын төвөөс 160 км зайд орших “Гурван дэрс” гэх газраас 47 настай Э, 46 настай Э нарыг цогцос олджээ. 
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 47 настай Э нь Дорнод аймгийн төв дэх нэгэн шатахуун импортлогч компанийн ажилтан юм байна. Цистерн машинтай Петро Чайна Дачин Тамсаг компани руу түлш тээвэрлэж явахад нь шунахайн сэдлээр амь насанд нь халдсан байж болзошгүй гэсэн таамаг байна.
Хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ