Цагдаагийн алба хаагчид цол нэмэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-11 12:55:22
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2018 оны Б/290 дугаар тушаалаар эрхэлсэн ажилдаа идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллаж байгаа Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдад цол гардуулах ёслол болов.
Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Мөнхбаатар, Эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б. Балжинням, Шинэ-Идэр сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г. Идэрцэнгэл, Рэнчинлхүмбэ суман дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Энхбат, Жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Н.Гантулга нарт хугацааны цагдаагийн Ахмад цол, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад А.Эрдэнэзул, Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Д. Алтанзул, Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э. Шижир нарт хугацааны цагдаагийн хошууч цол олгосныг Цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгч баяр хүргэж амжилт хүслээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ