Дэлгэрэх улаан ямааг омгоор баталгаажуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-16 12:39:55
Дорноговь /МОНЦАМЭ/. Ашиг шим сайтай Дэлгэрэх улаан ямааг гаргаж авахаар Дорноговь аймгийн  ЗДТГ,  Дэлгэрэх сумын ЗДТГ, улсын Мал аж, ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран сүүлийн зургаан жил ажиллаж байна.
Судалгааны ажил ямархуу байгаа талаар тус аймгийн Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн  хэлтсийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээний бодлого хариуцсан мэргэжилтэн Н.Бямбацэцэгээс тодруулахад “Манай аймаг дэлгэрэх омгийн  ашиг шим сайтай ямаа гаргаж авахаар улсын мал  аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажилласан. 2017 онд судалгааны ажлыг эрдэмтдийн хурлаар оруулж зохих үнэллгээгэ авсан. Энэ жил ХХАА-ын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Дорноговьд ирж  “Дэлгэрэх  ямаа”-г газар дээр нь үзэж хянан магадлагааг хийнэ. Өөрөөр хэлбэл ямааны үүлдэр угсаа, ашиг шимийг нарийвчлан үзэж шалгасны дараа Сайдын тушааалаар омгоор баталгаажуулна” гэв.
Улаан ямаа нь 13-15 микронтой жирийн ямааныхаас хэд дахин илүү,  дасан зохицох чадвар сайтай, товаарлаг ашиг шим сайтай гэдгийг судалгаагаар тогтоосон байна.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ