Кабулд болсон халдлагын улмаас амь үрэгдэгсдийн тоо 11 болж нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-29 17:21:15
МОСКВА. /ТАСС/. Афганистаны нийслэл Кабул хот дахь Маршал Фахимын нэрэмжит цэргийн академид болсон халдлагын улмаас 11 цэргийн албан хаагч амь үрэгдэж, 16 хүн шархадсан байна гэж афганистаны “TOLO News” телевиз мэдээлэв.
 
Халдлагыг таван хүнтэй бүлэг үйлдсэн бөгөөд тэдний дөрвийг нь устгаж, нэгийг нь баривчлан саатуулаад байгаа аж. Зэвсэгт этгээдүүд эхний шалган нэвтрүүлэх хэсгээс цааш нэвтэрч чадаагүй бөгөөд халдлагын үеэр  тийрэлтэт гранатомет болон буудлагын зэвсэг ашигласан аж.
 
Энэ халдлагын хариуцлагыг “Лалын улс” террорист бүлэглэл хүлээсэн гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ