АТҮТ 2018 оны ажлын төлөвлөгөөгөө батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-10 17:25:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн албан хаагчид өнөөдөр хуралдаж, 2018 онд хийх томоохон ажлууд болон хөрөнгө оруулалт, дүрэм журмын шинэчлэл, "2018-2022 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр"-ийн талаар хэлэлцлээ.

Хурлын эхэнд эдийн засгийн  үндсэн үзүүлэлт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, бодлогын баримт бичгүүд, байгууллагын дотоод журамд орж буй нэмэлт өөрчлөлтийн талаар холбогдох албан тушаалтнууд танилцуулга хийлээ. Тус газар энэ онд 4 зорилтын хүрээнд 32 арга хэмжээний 175 ажлыг энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөснийг хуралд оролцогчид дэмжиж батлав.

АТҮТ-ийн захирал П. Дэлгэрнаран, "Бид 2017 оныг багагүй амжилтаар үдэж, шинэ онд олон дүрэм журам хэрэгжүүлж эхэлж байна. Өнгөрсөн оныг бид удирдлагын тогтолцооны чанарыг сайжруулах жил болгон зарлаж, тээврийн системийг боловсронгуй болгох  ажлууд хийсэн. Харин 2018  онд хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжих томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Хэрэгжүүлэх ажил, тавьсан зорилт, төлөвлөгөөгөө хөгжлийн бодлоготойгоо уялдуулж зорчигч болон ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах тал дээр томоохон арга хэмжээг мэргэжлийн түвшинд зохион байгуулж ажиллах шаардлагатай байна” гэлээ.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ