О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж асуулга тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-30 12:40:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьжээ.

Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар хоёр асуудлын хүрээнд хууль хяналтын байгууллагуудыг байлцуулан, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хариулт авахыг хүссэн байна.


Өнгөрсөн долоо хоногт Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Ц.Нямдоржийг гадаадын тагнуулын байгууллагатай холбоотой гэх баримтыг шалгаж дууссан, нууцын зэрэглэлээс гаргах боломжтой хэмээн мэдэгдсэн. Мөн Ц.Нямдоржийг Эрдэнэт үйлдвэрт 42 сая ам.долларын шахааны бизнес хийсэн гэх мэдээллийг хийсэн юм.


Иймд УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ асуудлаар тайлбар авахыг хүсч, Ерөнхий сайдад ханджээ.

Б.Туул 

Холбоотой мэдээ