Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаар зөвлөгөө өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-29 12:28:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гарагт уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг "Нийслэлийн гэр бүлийн өдөр" өнөөдөр тохиож байна.

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгох, хүүхдүүдийг бие мах бодийн болон гэр бүл салалтаас үүдэлтэй сэтгэл зүйн дарамт, хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор НИТХ-аас сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригийг "Нийслэлийн гэр бүлийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан юм. Энэ сарын гэр бүлийн өдрийн арга хэм жээ “ЗӨВЛӨЕ, ДЭМЖЬЕ, ХАМТРАЯ” уриан дор “Имарт” худалдааны төвийн гуравдугаар хороололд байрлах салбарт болж байна. Гэр бүлийн өдөрт ирснээр урлагийн тоглолт үзэхээс гадна гэр бүлээрээ төрөл бүрийн хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнд оролцох боломжтой. Мөн Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаар зөвлөгөө өгөх юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ