Ирэх оны төсвийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-13 07:34:21

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан байнгын хороодын хуралдааны дараа буюу 14.00 цагаас эхэлнэ.

Өнөөдрийн хуралдааны ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийх юм. Ирэх оны төсвийг хэлэлцэхийн өмнө төсөвтэй холбоотой Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл, 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр товложээ.

Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлэг өнөөдрийн хуралдааны хуваарьт багтсан байна.

Хуулиараа ирэх оны төсвийг УИХ энэ сарын 15-ны дотор батлах ёстой. Иймээс УИХ-ын чуулган болон байнгын хороодын өнөөдрийн хуралдаан бүхэлдээ төсөвтэй холбоотой хууль тогтоомжийг хэлэлцэн батлахад чиглэгдэж байна. 

Б.Туул

Холбоотой мэдээ