Өмнөговь аймагт өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-10-09 10:46:10
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд өсвөрийн бөхийн улсын аварга шалгаруулах барилдаан боллоо. Тус аймгийн Засаг даргын ивээл дор анх удаа аймагтаа үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах барилдааныг зохион байгууллаа.
Энэ сарын 7, 8-ны өдрүүдэд болсон уг барилдаанд 21 аймаг, 9 дүүргийн 90 гаруй бөхчүүд зодоглосон байна. Барилдаанд багийн нийт дүнгээр Б.Энхбаяр дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн баг тэргүүлж, Б.Адъяахүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг удаалжээ. 16, 17, 18 насны ангилал тус бүрд эхний 10 байрыг шалгаруулан урамшуулсан байна. Өсвөрийн бөхийн барилдааны 16 насны ангилалд Баянхонгор аймгийн Э.Батмагнай, 17 насны ангилалд Дархан уул аймгийн Н.Чиеэгүнбаатар, 18 насны ангилалд Сүхбаатар аймгийн Н.Өсөхбаяр нар магнайллаа.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ