Найрамдлын сарын хаалт энэ сарын зургаанд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 10:57:46

ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул А.Ц.Доржиев аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатад энэ сарын зургаанд болох “Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд”-ийн хаалтад албан ёсоор оролцох урилга гардуулав. 

Жил бүрийн 10 дугаар сард “Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалын дагуу уг өдрүүдийн хүрээнд: уламжлалт “Орос дууг хэн сайн дуулах вэ?” уралдаан, ерөнхий боловсролын сургуулиудад “Орос хэлний баяр”-ыг тэмдэглэж ахлах ангийн сурагчдын дунд орос хэлний бүсийн олимпиад зэргийг зохион байгуулсан байна. Мөн Төв аймагт болсон “Орос хэлний бүсийн олимпиад”-ад Дархан-Уул аймгаас дөрвөн сурагч, хоёр багш, урилгаар “Союз” сургуулийн сурагчид амжилттай оролцоод иржээ. Эхний 10 байранд орсон сурагчдыг 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэж ОХУ-д бакалаврын зэргээр сонгосон их, дээд сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхээр шагнажээ. Тус аймгаас долоон сурагч бусдыгаа манлайлж 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсон байна.

Мөн багш нарын олимпиадад “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн Орос хэлний багш Х.Оргилмаа дэд байр эзэлж 2016-2017 оны хичээлийн жилд ОХУ-д “Орос хэлний зуны сургалт”-д суралцах эрхээр шагнуулжээ.

 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ