Хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-13 11:34:00
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ирэх 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Прокурорын тухай хуулиудын хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах сургалт Монгол-Туркийн хамтарсан «Эмпати» сургуульд эхэллээ.
 
Шинээр батлагдсан хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар мэдлэг олгох, хуулийн үзэл баримтлалыг таниулах зорилгоор зохион байгуулагдаж буй уг сургалтад сумдын байгаль орчны улсын байцаагчид болон цагдаагийн хэсгийн төлөөлөгчид, нийтдээ 260 төрийн албан хаагч оролцож байна.

Тус сургалтыг Монголын Хуульчдын Холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэгээр ахлуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ж.Нандинтуул,  УЕПГ-ын Сургалтын төвийн судлаач, прокурор Г.Оюунболд, ШЕЗ-ийн дэргэдэх Шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэнгийн ахлах референт Б.Отгон, ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн мөрдөх албаны тэнхимийн дэд профессор О.Амарсайхан, УЕПГ-ын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа зэрэг бүрэлдэхүүнтэй мэргэшсэн төрийн албан хаагчдын баг явуулж байна.  

Сургалт 5 өдөр үргэлжилнэ.
 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ