Үүргэвчтэй аяллаар хүүхдүүд олон талын мэдлэг олж авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт миний үүргэвчтэй аялалд 67 хүүхэд, таван багш оролцлоо.
Тус аялалыг аймгийн хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдийн санаачлагаар аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран зохион байгуулжээ. Энэ удаагийн үүргэвчтэй аялалд Улиастай сумын зургаан сургуулийн 70 аад хүүхдүүд оролцож аймгийн төвөөс 15 километрт байрлах Мөстийн ам нэртэй газарлуу Улиастайгаас явган аялжээ.
Энэхүү аялал нь Завхан аймгийн хүүхэд залуучуудын танин мэдэхүйг сайжруулах, эрүүл чийрэг бие бялдартай иргэн болох төлөвшлийг бий болгох зорилготой төслийн хүрээнд зохиожээ. Энэ аяллаар хүүхдүүд бие биентэйгээ ойртож нөхөрлөөд зогсохгүй монгол ёс заншлаас суралцах, өөр хоорондоо илтгэх урлаг, ном зохиолоо хэлэлцэж, эмнэлэг болон сэтгэлзүйн анхны тусламжыг хэрхэн яаж хүргэх дадлага сургууль хийжээ. Мөн гэрэл зураг сонирхогч хүүхдүүд байгалийн зураг хэрхэн яаж авах талаар суралцаж хөгжим дууны чиглэлээр өртөөчилсөн сургалтуудыг мэргэжлийн багш нараас аялах явцдаа авсан байна. Анхны аялалд ерөнхий боловсролын сургуулийн 9-11-р хүүхдүүд оролцсон бөгөөд хоёрдугаар аялалд бага ангийн хүүхдүүдийг оролцуулах ажээ. Хоёрдугаар аялал энэ сарын сүүлийн долоо хоногийн тав дахь өдөр болох юм.

Б.Мягмарсүрэн