Ерөнхий сайдын саналаар "Монголын эдийн засгийн чуулган"-ыг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-10 16:50:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын эдийн засгийн чуулган”-ыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Уг чуулган энэ сарын 18-19-нд болохоор товлоод байсан бөгөөд хойшлуулах саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гаргасан байна. Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээр дууссаны дараа уг чуулганыг зохион байгуулахыг Ерөнхий сайд хүсчээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэн байгаа энэ үед уг чуулганыг зохион байгуулах нь улс төржилт, талцал дагуулах эрсдэлтэй хэмээн үзсэн байна.
 
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ