АН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ батламжлах нууц санал хураалт явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-06 13:12:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын наймдугаар Их хурал өнөөдөр эхэллээ.

Хуралдаанаар Ерөниийлөгчид нэр дэвшигч болон өнгөрсөн сарын 02-нд болсон дотоод сонгуулиар АН-ын Үндэсний бодлогын хорооны 389 гишүүнийг батламжлах юм.

Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжив, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга болон Үйлдвэр, худалдааны яамны сайд асан Б.Жаргалсайхан хүсэлт гаргасан юм. Энэ сарын 03-нд намынхаа бүх гишүүдийн дунд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулга зохион байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Х.Баттулга хамгийн олон санал авсан гэдгийг АН-ын дарга С.Эрдэнэ танилцуулав.

Наймдугаар их хуралд 21 аймаг, 9 дүүргээс 1206 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг батламжлах эсэхийг нууц санал хураалтаар шийдвэрлэх юм. Нууц санал хураалт үргэлжилж байна. Санал хураалтын дараагаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэнэ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ