Барилгын материал үйлдвэрлэгчид 1000 төрлийн бүтээгдэхүүнээ танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-05 17:28:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилгын салбарт нэвтэрч буй дэвшилтэт технологийг олон нийтэд сурталчлан танилцуулах, материал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилго бүх ий “Barilga Expo 2017” олон улсын үзэсгэлэн яармаг өнөөдөр Мишээл Экспод нээлтээ хийлээ.

Нэг их наяд орчим төгрөгөөр хэмжигдэж байгаа барилгын материалын дотоодын зах зээлд одоогийн байдлаар 700 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 80 гаруй аж ахуйн нэгж өнөөдөр Мишээл Экспод цугларч, олон нийтэд 1000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Тухайлбал, барилгын дээврийн хар цаас, дулаалгын материал үйлдвэрлэгч “Шүняада” компани бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Тус компани бүтээгдэхүүндээ 50 жилийн баталгаа өгч байна.


Мөн 2011 онд байгуулагдсан “Гурван марал групп”-ийг нэрлэж болох юм. Тус байгууллага БНХАУ-аас өндөр чанартай түүхий эдээр дуулаалгын хөөсөнцөр, хөнгөн бетон, блок болон ягаан, ногоон өнгийн засамк, шал тэгшлэгч, плитаны цавуу, угаасан элс, бэлэн зуурмаг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Мөн дулаалгын хөөсөнцрийг захиалагчийн хүссэн хэмжээгээр үйлдвэрлэж, барилгын талбайд шууд хүргэж өгдөгөөрөө давуу талтай аж. 150 гаруй байгууллагатай хамтран ажиллаж буй тус байгууллага “Номин стандарт”, “Hermes төв”, “BIG”  худалдааны төв, 100 айл зэрэг барилгын материалын төвүүдээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа бөгөөд өнгөрсөн онд ХБНГУ-ын WACKER компанитай хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, Монгол Улсад барилгын материалыг шинжлэх Евро стандартын иж бүрэн лаборатори нээхээр болжээ. Лабораторит ажиллах мэргэжилтэн хүчнийг бэлгэх, дадлагажууоах зорилгоор WACKER компанид илгээжээ.

Мөн үзэсгэлэнд Топ цонх, МТОТ, ММS зэрэг барилгын материал үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд оролцож байна.

“Barilga Expo 2017” энэ сары 07-ныг дуустал үргэлжлэх бөгөөд иргэд байшингаа хэрхэн барих болон төсөв тооцоогоо гаргах болон сүүлийн үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар сургалт, семинар зохион байгуулах аж.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ