БСШУС-ын сайдын танилцуулгыг хойшлуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар сонсохоор төлөвлөөд байсан боловсролын салбарын хоёр танилцуулгыг түр хойшлууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий боловсролын болон тусгай хэрэгцээт сургууль, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсохоор төлөвлөсөн. Гэвч ажлын хэсэг дүгнэлтээ нэгтгээгүй байгаа тул хойшлуулах хүсэлт ирснийг байнгын хороон дарга Л.Энх-Амгалан хүлээн авав.
Мөн өдрийн хуралдаанд Боловсролын зээлийн сан, Оюутны хөгжлийн зээл олголтын өнөөгийн байдлийн талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь танилцуулга хийх байсан. БСШУС-ын танилцуулга өмнөх асуудлын салшгүй хэсэг тул хамт сонсох хэрэгтэй гэсэн А.Ундраа гишүүний саналыг мөн хүлээн авч, хойшлууллаа.

Ч.Ариунболд
Гэрэл зургийн Б.Чадраабал
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
11 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
11 цаг