Түүхий барагшун экспортод гаргахыг хориглов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-04-19 12:42:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайдын А/86 дугаар тушаалаар байгалийн барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд байдлаар экспортлохыг таван жилийн хугацаатай хориглов.

Монгол Улсын хэмжээнд Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны хүрээлэн, Мал эмнэлэгийн хүрээлэн, “Тавин-Ус”, “Монос” групп, “Мон Энзим” зэрэг 10 гаруй байгууллага байгалийн барагшуныг боловсруулж, найман нэр төрлийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бусад жижиг аж ахуйн нэгжүүд боловсруулалт хийхгүйгээр, их хэмжээгээр экспортод гаргадаг байна. Тухайлбал, 2016 онд 2335 тонныг эспортод гаргажээ. Нөхөн сэргэхдээ олон жил шааддаг барагшуныг дээрх хэмжээгээр экспортод гаргаснаар Монгол улс нөөцгүй болох эрсдэлтэй юм.Тиймээс БОАЖ-ын сайд А/86 тушаал гаргасан байна.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ