Своп хэлцлийн саналыг Монголбанк 100 хувь биелүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-10-22 18:04:30

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1990.00-1992.11 төгрөгийн ханшаар 5.6 сая ам.доллар, 311.85-313.06 төгрөгийн ханшаар 59.0 сая юань худалдан авах санал  ирүүлжээ.

Харин Монголбанк 36.0 сая юанийг 313.00 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлсэн байна.
Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн, 8.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал  ирүүлснийг Монголбанк  100 хувь биелүүлэв.

Холбоотой мэдээ