“100 оюутан охидын чуулган” болов

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2017-04-01 15:19:22

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, “Дарханы Оюутны холбоо”, “Бриллиант клуб” зэрэг байгууллагууд хамтарч “Эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна” уриан дор “100 оюутан охидын чуулган”-ыг тус аймгийн их, дээд сургууль, коллежуудын оюутан охидын дунд зохион байгуулж явуулав.

“Бриллиант” клубээс өмнө нь нийгэмд эерэг нөлөөлөл бий болгох зорилгоор жил бүрийн 3-5 дугаар сард “100 охид”, “100 оюутан охид”, “100 залуу ээж”-ийн чуулганыг зохион байгуулж иржээ. Чуулганаар "Бүсгүй хүн бол цэвэр ариун, халамж төгс, оюунлаг мэргэн, ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүйн хамгийн гол илэрхийлэл бөгөөд энэ бүхнийг гэр бүл, хамт олон, нийгэмд түгээн дэлгэрүүлэх нь улс орондоо оруулж буй Монгол эмэгтэйчүүдийн том хувь нэмэр, хамгийн чухал үүрэг юм” гэдгийг зохион байгуулагчид нь онцлов.

Сургалтад "Монгол надаас эхэлдэг", "Охидын хайрцаг", "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын талаар танилцуулга хийж "Эрүүл хооллолт" зэрэг сэдвүүдээр холбогдох байгууллагын мэргэжилтнүүд лекц уншлаа.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ