“Угсаатан” бүжгийн хамтлаг улсын уралдаанд оролцох эрх авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-07 11:29:37

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс  бага насны хүүхдийн авьяас ур чадварыг нээж, хөгжүүлэх зорилгоор жил бүр цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд “Дэгдээхий нас” бүжгийн тэмцээнийг зохион явуулдаг уламжлалтай. Энэ жилийн тэмцээнд Жаргалант сумын хэмжээнд ажилладаг 12 цэцэрлэгийн нийт 190 хүүхэд оролцлоо.

Тус тэмцээний тэргүүн байранд Жаргалант сумын 13 –р цэцэрлэгийн “Угсаатан” хамтлаг, Дэд байранд 1-р цэцэрлэгийн “Угсаатан” хамтлаг, Гуравдугаар байранд 5-р цэцэрлэгийн “Цаатны уриа” хамтлагийн бяцхан авьяастнууд амжилттай оролцлоо.

Тусгай байранд 2-р цэцэрлэгийн “Язгууртан” хамтлаг шалгарч өргөмжлөл, медаль, дурсгалын зүйлээр шагнуулжээ.

Тэргүүн байрыг эзэлсэн 13 –р цэцэрлэгийн “Угсаатан” хамтлаг  энэ  оны 03 дугаар сарын 17-нд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдах улсын уралдаанд оролцох эрх авч байгаа юм. 

“Дэгдээхий нас” тэмцээнийг зохион байгуулахад Дэлхийн зөн Ховд ОНХХ, Ховд Их сургуулийн хамт олон дэмжиж хамтран ажилласан байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ