“Монгол Улсын сайн малчин цол”-ны болзлыг таван малчин хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-13 09:48:21

Монгол Улсын Засгийн газрын 202 тоот тогтоолоор баталсан шинэчилсэн журмын дагуу Алтан унжлагат гал тахиа жилийн сар шинийн баяраар Улсын аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон  шагналыг олгохоор шийдвэрлэсэн байна.

Засгийн газрын тогтоолын дагуу аймгууд ч мөн шагналын журмаа шинэчилж, аймгийн аваргуудаа тодруулаад байна. Энэ жил Ховд аймгаас Улсын аварга малчин 5, Улсын аварга тариаланч 2 тодорсон байна. Хөдөө аж ахуйн салбарт төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал сүргээ таван төрлөөр нь өсгөн үүлдэр угсаа, ашиг шимийг нь нэмэгдүүлж байгаа Чандмань сумын Жаргалант багийн малчин Дашдоржийн Нямгэрэл, Алтай сумын Алтангадас багийн малчин Адуучийн Батжаргал, Мөст сумын Баянхайрхан багийн малчин Даваагийн Дашзэвэг, Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Намдагийн Олонбаяр, Булган сумын Байтаг багийн малчин Даваагийн Дүгэржав нар" Монгол улсын аварга малчин" цолны болзол хангасан байна.

Түүнчлэн газар тариалангийн салбарт үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж яваа Жаргалант сумын Хайрхан багийн тариаланч Лхамсүрэнгийн Цэцэгсүрэн, Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Жигжидийн Хартолгой нарыг "Монгол улсын аварга тариаланч"-аар шалгаруулжээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ