“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэж дэмжлээ.
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт тусгагдсан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн дагуу 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах юм. Уг хөрөнгөөр ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрхзүйн орчинг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл хэрэгжүүлэх аж. Зээлийн хүү жилд 1.25 хувь бөгөөд төлөх хугацаа 25 жил байна хэмээн Засгийн газар танилцуулгадаа дурьджээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хороон дарга Ж.Энхбаяр, “Зээлийг аль салбарт, ямар төсөл хэрэгжүүлэхэд зарцуулах нь тодорхойгүй байна. Тиймээс хэлэлцээрийн төслийг хойшлуулж байна. Дараагийн хуралдаан дээр Сангийн болон ХНХ-ын сайд нар, холбогдох албаны хүмүүсийг дуудаж, нарийн мэдээлэл авах болно. Одоогоор салбарын сайдууд гадаадад ажиллаж байгаа тул хэлэлцэх боломжгүй” гэлээ.
Ч.Ариунболд