ОХУ болон АНУ харилцаагаа сайжруулахаар тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Kyodo/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп нар хоёр талын харилцаагаа сайжруулахаар тохиролцжээ.
Кремлийн ордноос даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Д.Трамптай В.Путин утсаар ярьж, баяр хүргэжээ.
Эрх тэгш байдал, харилцан хүндэтгэл болон нэг нэгнийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмуудад тулгуурлан АНУ-ын шинэ засаг захиргаатай түншлэлийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа Ерөнхийлөгч В.Путин илэрхийлсэн байна.
Мөн хүн төрөлхтний дайсан гэгдэж буй терроризм болон хэт давруу үзэлтэй тэмцэхэд хамтран ажиллахаар тэд тохиролцжээ.
Түүнчлэн, Сирийн хямралыг шийдвэрлэх арга замуудыг тэд хэлэлцсэн байна.
Хоёр талын харилцааг муудахад хүргэсэн Сири болон Украины нөхцөл байдлын асуудлаар ОХУ болон АНУ санал зөрөлдөөнөө нэг тийш болгож, харилцан буулт хийх эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.
Г.Доржханд