“Белград-2023” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн тэмцээн өндөрлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-20 12:05:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр Сербийн нийслэлд ДАШТ-ий эрэгтэйчүүдийн тэмцээн өндөрлөлөө.


ДАШТ-д багийн дүнгээр АНУ-ын шигшээ баг 148 оноотой тэргүүлж, Ираны баг 110, Гүржийн шигшээ 80 оноотой удаалжээ.

Харин эрэгтэйчүүдээс ОХУ, АНУ-ын баг хамгийн олон олимпын эрх авсан үзүүлэлттэй байна.

Тухайлбал, АНУ, ОХУ хоёр тус бүр 4 эрхтэй болсон бол, Ираны бөхчүүд олимпийн 3 эрх авчээ. Харин Серби, Япон, Гүрж, Турк, Армени тус бүр 2 эрх хүртээд байна.

Тэдний араас Сан-Марино, Казахстан, Узбекистан, Албани, Грек, Пуэрто-Рико, Унгар, Бахрейн, Азербайжан улсын шигшээ баг тус бүр нэг олимпийн эрхтэйгээр ДАШТ-ийг өндөрлүүллээ.

 

Холбоотой мэдээ