Томоохон зах, худалдааны төвүүд өнөөдөр амарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Томоохон зах, худалдааны төвүүд өнөөдөр амарч байна. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор нийслэлээс томоохон зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг есдүгээр сарын 1-нд шилжүүлээд буй.