ДОРНОД: Он гарсаар гурван хүн усанд осолджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-08-08 12:51:52

Чойбалсан /МОНЦАМЭ/. Он гарсаар Дорнод аймагт гурван хүн усанд осолдож амиа алджээ. Шалтгаан нөхцлийг тодруулбал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орсон, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос үүдэж дээрх осол эндэгдэл гарсан гэж Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.


Наймдугаар сард хур бороо элбэг, гол нуурын усны түвшин нэмэгдэж байгаа учир малчид, аялал зугаалгаар яваа иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.   


Ирэх өдрүүдэд орох хур борооны улмаас Хэрлэн голын усны түвшин аймгийн төв орчимд 10 см-ээр, Халхын голын усны түвшин сумын төв орчимд 35 см-ээр, Ялалт баг орчимд 26 см-ээр нэмэгдэнэ.


Ард иргэдийг усны ослоос хамгаалж, урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэх хүрээнд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хэрлэн, Халх гол, Баян-Уул сумын ЗДТГ, УЦУОШТ, Хэрлэн голын сав газрын захиргааны төлөөлөл оролцсон бүрэлдэхүүн голын эргийн дагуу эргүүл хийж байна. 

Холбоотой мэдээ