ӨНӨӨДӨР: “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-06-14 05:17:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын тойм:

09.30-17.30 цагт: “Туушин” зочид буудалд: “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” үндэсний хэлэлцүүлэг болно.

10.00 цагт: “Шангри-Ла зочид буудалд: “Тогтвортой санхүүжилтийн долоо хоног-2023” үргэлжилж байна. Энэ хүрээнд “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлнэ. 

10.00 цагт: УИХ-ын Ажлын хэсэг, байнгын болон дэд хороод хуралдана.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

11.00 цагт: Монгол ньюс мэдээллийн төвд: "Авто зам засвар арчлалт" ТӨХК-д орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 20 АЗЗА-ын газрыг нэгтгэхийг эсэргүүцэж Монголын авто замчдын ҮЭ-үүдийн холбоо мэдээлэл хийнэ.


Холбоотой мэдээ