ОРХОН: “Яаралтай цуглар” дуут дохиогоор 600 гаруй албан хаагч цугларлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-06 17:46:58
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Энэ сарын 1-нээс эхэлсэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль үргэлжилж байна. Өнөөдөр аймгийн Онцгой комисс, мэргэжлийн баг, ангиуд Яаралтай цуглар зарлан мэдээллийн дуут дохиогоор А.Амарын талбайд цуглалаа. Цугларалтад нийт 42 байгууллагын 600 гаруй ажилтан, албан хаагч гамшгийн бэлэн байдалд жагссан.

Дээрх албан хаагчид гамшиг ослын үед яаралтай авах арга хэмжээ, авран туслах үйл ажиллагаа болон анхны тусламж үзүүлэх мэдлэг, туршлага, дадлагыг дээрх сургуулиас авч байгаа юм.

Бэлтгэл бэлэн байдлыг шалгах жагсаалын үйл ажиллагаанд Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, аймгийн Засаг дарга С.Батжаргал нар оролцлоо. 

Холбоотой мэдээ