“Дэлхийн зөн-Монгол” орон нутагт хувь нэмрээ оруулсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-08-16 15:24:02

Дэлхийн зөн ОУБ-аас Архангай аймгийн хөгжил дэвшил, хүүхэд гэр бүл, иргэдийн сайн сайхан амьдралын төлөө ихээхэн хувь нэмрээ оруулсаар байгаад орон нутгийнхан талархаж явдаг аж.

2019 он хүртэл “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллага, Архангай. Орон нутгийн хөгжил”-хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр олон ажил төлөвлөж байгаагаа тус хөтөлбөрийн менежер Р.Болормаа мэдэгдлээ. Тэд орон нутгийн засаг захиргаатай хамтран иргэдэд чиглэсэн нийгмийн болон өрх гэр бүлийн хэрэгцээ шаардлагад чиглэсэн хөгжлийн төслүүд бичиж, санхүүжилтээ нэмэгдүүлэх боломж эрэлхийлж байгаа юм байна.

Зөвхөн 2015 онд гэхэд л тус хөтөлбөрөөс хүүхдийн эрүүл мэнд, орчны эрүүл ахуйг сайжруулахад Батцэнгэл, Өгийнуур, Хотонт, Ихтамир, Өлзийт, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Чулуут, Эрдэнэмандал, Цэнхэр суманд 224.431.252.46 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хандивлажээ.

“ДЗОУБ-ын дэмжлэгтэйгээр орчин үеийн сайхан ариун цэврийн байгууламж баригдаж бид халуун, хүйтэн усаар гараа угаадаг болсон. Хүүхдийн сүүний газартай болсноор хоол тэжээлийн дутагдалтай болсон, цус багадалттай 5-аас доош насны хүүхдэд сайн нөлөө үзүүлж байна”-гэж Батцэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн дарга П.Батдорж, “СЭМ”-клубын гишүүн Б.Солонго нар сэтгэгдлээ хуваалцлаа.

 Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ