10 сумын эмнэлгийг автомашинаар хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-05-23 11:22:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүд сумдын Эрүүл мэндийн төвийг түргэн тусламжийн машинаар хангаж, хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд анхаарал хандуулж байна.

Энэ хүрээнд улсын төсвөөс Бат-Өлзий, Сант, Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Тарагт, Баян-Өндөр, Хархорин, Гучин-Ус, Богд сумын эмнэлгийг “Тоёото Пробокс” маркийн суудлын автомашинаар хангалаа.

“Оны эхэнд 35 сая байсан пургон одоо 57 сая болсон учраас хүртээмжээ бодоод суудлын автомашин авлаа. Гэхдээ 2016 оноос хойш үйлдвэрлэсэн, Монголд сая орж ирсэн, fulltime-тай машин учраас алсын дуудлагад явах боломжтой” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэв. Дээрх сумд 3-12 мянган хүн амтай ба нийт иргэдийн 70 гаруй хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээг тогтмол авдаг байна. 

Холбоотой мэдээ