"Apple” компани 1 тэрбум дахь “iPhone”-оо борлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-07-28 12:34:48

ВАШИНГТОН. /VOA/. Америкийн “Apple” компани нэг тэрбум дахь “iPhone” гар утсаа саяхан борлуулжээ.

Калифорни муж улсын Купертино хот дахь "Apple” компанийн төв байранд өчигдөр өглөө болсон уулзалтын үеэр тус компанийн захирал Тим Күүк баярт мэдээг хуваалцсан байна. Тэрбээр хэлэхдээ, “iPhone нь түүхэн дэх хамгийн чухал бөгөөд дэлхийг өөрчилсөн бүтээгдэхүүнүүдийн нэг болж чадлаа. Энэ гар утас бол бидний өдөр тутмын амьдралын салшгүй чухал нэг хэсэг болжээ” хэмээн онцлон хэллээ.

“iPhone”-ийг анх 2007 онд зах зээлд гаргаж байжээ. “Apple” компани тэр цагаас хойш яг 10 жилийн дараа нэг тэрбум дахь “iPhone”-оо борлууллаа.

Нэг тэрбум дахь “iPhone”-ийг өнгөрсөн долоо хоногт худалдсан байна. Хэн, хаана, аль дэлгүүрээс нэг тэрбум дахь “iPhone”-ийг худалдаж авсныг тус компани мэдээлсэнгүй.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ