“Хорт зуршлын эсрэг хамтдаа” нөлөөллийн ажлыг эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-30 15:03:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ы хүрээнд хүүхэд, залуусыг хорт зуршилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрүүл, соёлч амьдралын төлөвшилд уриалах зорилготой "хорт зуршлын эсрэг хамтдаа" нөлөөллийн арга хэмжээг энэ сарын 29-өөс эхлүүлсэн байна. 

Энэхүү нөлөөллийн ажлыг худалдаа үйлчилгээний газар, хүнсний дэлгүүр бөөний төвүүдэд хорт зуршлаас татгалзах мэдээлэл бүхий гарын авлага, тараах материалуудыг хүргэж, байршуулах байдлаар зохион байгуулж, 21 нас хүрээгүй иргэнд тамхи, архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх талаар хууль эрхзүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэх байдлаар зохион байгуулах ажээ.

Аянд шаардагдах тараах материалуудыг тус аймагт үйл ажиллагаагаа явуулж буй “Азжаргал хэвлэл”-ийн хамт олон бэлтгэн өгсөн бол зохион байгуулагчаар:

-Аймгийн Засаг даргын Тамгын газар

-Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

-Залуучуудын хөгжлийн төв

-Аймгийн Цагдаагийн газар

-Залуучуудын хөгжлийн зөвлөл энэхүү аяныг дэмжин хамран ажиллаж буй гэнэ.


Холбоотой мэдээ