Америкийн цуутай гэмт хэрэгтнүүдийн нэг Сэмюел Литтл нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-31 12:46:54

ВАШИНГТОН. /РИА Новости/. Америкийн хамгийн цуутай цуврал алуурчдын нэг Сэмюел Литтл 80 насандаа нас барсан тухай Калифорни муж улсын цагдаа нар мэдэгджээ.


Хорих газрын төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Литтл чихрийн шижинтэй байснаас гадна зүрхний өвчинтэй байжээ. Литтлийн үхэлд гадны нөлөөтэй гэх ямар нэгэн сэжигтэй зүйл байгаагүй бөгөөд  шүүх эмнэлэг түүний нас барсан шалтгааныг тогтоох аж.


Тэрбээр шоронд насаараа хоригдох ял авчээ.


Литлл 60 орчим хүн амины хэрэг үйлдсэн нь нотлогджээ. Харин тэрбээр 93 хүний аминд хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байжээ. Эхэндээ тэрбээр ийм хэргүүдийг үйлдээгүй хэмээн мэлзэж байсан хэдий ч 2018 онд хэргээ хүлээсэн байна. 

Холбоотой мэдээ