Осол гэмтэлтэй холбоотой дуудлага ихэсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-10-21 13:42:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр, Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2129 дуудлага ирснээс 992 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1137 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.

Хоногийн мэдээгээр цусны даралт ихсэх 87, хүүхдийн өвчлөл 129, осол гэмтэлтэй холбоотой 238 дуудлага зонхилсон байна.

Өнгөрсөн шөнө эмнэлэгт цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 2423 дуудлага холбогдож амбулаторийн цаг захиалжээ. Үүнээс 1488 нь цаг захиалж, 285 дуудлага зөвлөгөө, мэдээлэл авчээ.

Яаралтай тусламжийн тасгаар нийт 898 хүн үйлчлүүлсний 324 нь осол, гэмтлээр ГССҮТ-ээр үйлчлүүлжээ. ЭХЭМҮТ-д өнгөрсөн шөнө 24 нярай мэндэлжээ.

Амбулаториор нийт 5238 хүн үйлчлүүлсний 1705 нь хөдөө, орон нутгаас ирсэн байв. Яаралтай 77, төлөвлөгөөт 135 нийт 212 мэс засал хийжээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3345 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 200 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ