Ерөнхийлөгчийн Тамгын газар зарим ажилтандаа цалинтай чөлөө олгожээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-03-10 19:07:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир захирамж гаргаж, 12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, 50-иас дээш насны ажилтнууддаа энэ сарын 30-ныг дуустал цалинтай чөлөө олгожээ.


"Covid-19"-ийн халдвар Монгол Улсад илэрсэнтэй холбогдуулан, УОК-оос зарим ажилтан, албан хаагчдыг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгохыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгажээ. Дээрх шийдвэрийг үндэслэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга захирамж гаргасан байна. Мөн бусад байгууллагын удирдлагуудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын хугацаанд ажилчдадаа цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломж бүрдүүлэхийг уриалжээ.

Холбоотой мэдээ