2019 оны мал тооллогын урьдчилсан дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-31 18:44:10
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүн гарч, тус аймгийн мал сүрэг таван төрөл дээрээ өсчээ.  

Тодруулбал тус аймаг нийт 4092.7 мянган толгой мал тоолуулсан бөгөөд өмнөх оныхтой харьцуулахад 7.0 хувиар өсч, 266.8 мянган толгойгоор илүү байна.

Үүний дотор тэмээ 39.6 мянган толгой болж, 5.0 хувь, адуу 15.3 мянган толгой болж, 9.4 хувь, үхэр 2.0 мянган толгой болж, 2.7 хувь, хонь 111.4 мянган толгой болж, 6.1 хувь, ямаа 136.1 мянган толгойд хүрч, 7.9 хувиар тус тус өссөн байна.

Улсын хэмжээнд аймгуудаас тэмээгээрээ тавдугаарт жагсаж, сумдаас Эрдэнэдалай сум малынхаа тоогоор хоёрдугаарт орсон дүнтэй байна. 

Холбоотой мэдээ