Зэвсгийн борлуулалтын хэмжээ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-09 14:18:08

СТОКГОЛЬМ. /TASS/. Дэлхийн хамгийн том 100 компанийн зэвсгийн борлуулалтын хэмжээ өнгөрсөн онд 420 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 4.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэ тухай Стокгольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн /SIPRI/ илтгэлд дурджээ.


Шилдэг 100 компанийн 59 хувийг АНУ эзэлж байгаа бол 8.6 хувийг ОХУ, 8.4 хувийг Их Британи, 5.5 хувийг Франц улс эзэлсэн байна. ОХУ-н компаниуд өнгөрсөн жил жагсаалтын хоёрдугаарт оржээ. Түүнчлэн 2002 оноос хойш цэргийн борлуулалтын нийт хэмжээ 47 хувиар өссөн байгааг илтгэлд дурдсан байна. 

Холбоотой мэдээ