Хятадын тоног төхөөрөмжийг хууль бусаар худалдан борлуулсан хэмээн буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-08 12:35:22

НЬЮ-ЙОРК. /CNBC/. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ажиглалтын системийг хууль бусаар импортолсон хэмээн АНУ-ын эрх баригчид Нью-Йорк хотын Aventura Technologies” компанийг буруутгажээ.


CNBC” телевизийн мэдээлснээр, тус компани нь эдгээр тоног төхөөрөмж болон программ хангамжийг Америкийн төрийн байгууллагууд болон Зэвсэгт хүчинд нийлүүлж байжээ.  


Лонг-Айленд арал дахь “Aventura Technologies” компанийн албан өрөөнд өнгөрсөн пүрэв гарагт нэгжлэг хийсэн байна. Компанийн удирдлагын АНУ-д үйлдвэрлэсэн хэмээн мэдэгдээд байсан тоног төхөөрөмж, технологиудыг үнэн хэрэгтээ БНХАУ-аас импортолсон гэдэгт эрх баригчид итгэлтэй байгаа аж. “CNBC” телевизийн мэдээлснээр, эдгээр бүтээгдэхүүний заримыг Америкийн төрийн байгууллага болон цэргийн бааз, хөлөг онгоцонд нийлүүлсэн аж.   


Нью-Йорк муж улсын Баруун тойргийн прокурор Ричард Донохью “Aventura Technologies” компани болон тус компанийн 7 ажилтныг буруутгаж байгаа бөгөөд компани 13 жилийн хугацаанд Хятадын бүтээгдэхүүнүүдийг Америкийнх гэх нэрийн дор хууль бусаар импортолсон гэж таамаглаж байгаа аж. 

Холбоотой мэдээ