Японд амиа алдсан хүний тоо 77 хүрчээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-17 15:29:04
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /NHK/. Японыг дайран өнгөрсөн “Хагибис” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 77 хүрчээ. Аврах багийнхан сураггүй болсон 10 хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.


Точиги мужид байгалийн гамшгийн уршгийг арилгах ажлыг эхлүүлж, байшингуудын шаврыг цэвэрлэхэд өндөр настай хүмүүст туслуулахаар сайн дурынхныг илгээсэн байна. Сагамихара хотод хөрсний гулгалтад дарагдсан байж магадгүй 60 орчим настай хосыг цагдаа нар хайж байгаа аж.


Хүчтэй аадар борооны улмаас 90 гаруй голын далан сэтэрч, 30 мянга гаруй байшин үерийн усанд автсан байна. 100 мянга гаруй өрх ундны усгүй, олон мянган өрх гэрэл цахилгаангүй болжээ. Мөн хамгийн их хохирол амссан бүс нутгуудын нэг болох Тохокүд 18 мянган га газар үерийн усанд автсан байна.


Холбоотой мэдээ